Шинэ мэдээ,мэдээлэл
Ахмад ажилтан Л.Насанжаргал нь ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүллээ
- Uncategorised
- 2020 оны 9 сарын 1, Мягмар гариг, 5:52
- 216
Тус хэлтсийн ахмад ажилтан Л.Насанжаргал нь 2020 оны 6-р сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд байгуулсан
“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөс 8-р сарын 21-ний хооронд Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч, архивч, гэрээт ажилтнуудад иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн төрөлжсөн архивын хадгалалт хамгаалалт, анхаарах асуудлуудын талаар ажлын байран дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Энэ хугацаанд Л.Насанжаргал нь зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэний баримтын архивт байгаа Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн хувийн хэргийг улсын бүртгэгч С.Алтанцэцэг, архивч Р.Ариунаа нартай хамтран цахим бүртгэлд шивж оруулах нөр их ажлыг хийж гүйцэтгэж, манай ажилд тусаллаа. Сэтгэлээсээ зөвлөж, манай ажилд гүн туслалцаа үзүүлсэн Л.Насанжаргал танд болон ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах боломжийг бүрдүүлсэн Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын газрын хамт олон, мэргэжилтнүүдэд талархсанаа илэрхийлж байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээ
-
Feb 06 , 2018Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цаасан суурьт нотлох баримтыг бүрэн цахимжуулж дууслаа.Jun 23 , 2013
Сумдын удирдлагууд болон мэргэжлтнүүд манай хэлтэстэй танилциж туршлага судаллаа
Хуулийн этгээдийн эрхийн бүртгэл
-
Jun 23 , 2013
Хуулийн этгээдийн цахимжуулалтанд ашиглагдах тоног төхөөрөмжийг хүлээж авлаа