ЭРХЭМ ЗОРИЛГО
- 2016 оны 12 сарын 16, Баасан гариг, 8:01
- 1683
Иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн зөв ой санамжийг бий болгох, төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, иргэний эрхийг төрийн бүртгэлийн үйлчилгээгээр хангахад оршино.
Үйл ажиллагааны зарчим
Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан дараах зарчмыг мөрдлөг болгоно:
Нийтлэг зарчим:
2.3.1.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх;
2.3.2.төвлөрсөн удирдлагатай байх;
2.3.3.хараат бус, бие даасан байх;
2.3.4.мэдээлэл үнэн зөв, бодитой, шуурхай байх;
Тусгай зарчим:
2.3.5.улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;
2.3.6.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах;