Холбоо барих:70549888, 70541890

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ. Улсын бүртгэлийн хэлтэс Утас: 70541890, 99541890

Хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авахад бүрдүүлэх материалын талаар.

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

ШИВЭЭГОВЬ СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ Л.АЛДАР:

Хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авахад бүрдүүлэх материалын талаар.

Хаана хандах вэ?
Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана.
Ямар материал бүрдүүлэх вэ?
Үрчлэн авагч тал:
 Эцэг, эхийн өргөдөл
 Багийн засаг даргын тодорхойлолт
 Цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ял шийтгэл эдэлж байгаагүй тухай/
 Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Сэтгэц, сүрьеэ, арьс өнгө, ДОХ/
 Гэрлэлтийн гэрчилгээ
 Иргэний үнэмлэх
 Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал гаргуулан авна.
Үрчлүүлэгч тал:
 Хүүхдийн төрсний гэрчилгээ
 Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл
 Эцэг, эхийн иргэний үнэмлэх
Санамж: Хүүхэд 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл.
 Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажилтны дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.
Улсын бүртгэгч:
 Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.
Ямар тохиолдолд хүүхэд үрчлэн авахыг хориглох вэ?
 Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан эсвэл хязгаарлуулж байсан буюу хасуулж байсан буруугаас буцаан өгсөн.
 Ашиг хонжоо олох зорилготой
 Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй эсвэл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон.
 Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
 Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.

 

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой.Татаж авах бол зурган дээр дарна уу.

86310
ӨнөөдөрӨнөөдөр55
ӨчигдөрӨчигдөр56
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт213
Энэ сардЭнэ сард1355
БүгдБүгд86310
Таны IP хаяг10Dot3Dot100Dot98
ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС НЬ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС БОЛНО ТА ТАВТАЙ МОРИЛНО УУ
ГОВьСҮМБЭР АЙМГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСИЙН ЛАВЛАХ УТАС:70541890, 99909888

Background Image

Header Color

:

Content Color

: