Холбоо барих:70549888, 70541890

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ. Улсын бүртгэлийн хэлтэс Утас: 70541890, 99541890

Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж,гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

СҮМБЭР СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ Л.ПҮРЭВЖАРГАЛ:

Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ:

-Тус тусдаа гаргасан өргөдөл;

-Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

-Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг.

-Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон нөхцөлд шүүхийн шийдвэр.

-Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг хавсаргана.

-Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан баримт бичигт тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана.

-Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.

-Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана.

 

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой.Татаж авах бол зурган дээр дарна уу.

92882
ӨнөөдөрӨнөөдөр4
ӨчигдөрӨчигдөр58
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт239
Энэ сардЭнэ сард328
БүгдБүгд92882
Таны IP хаяг10Dot3Dot100Dot98
ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС НЬ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС БОЛНО ТА ТАВТАЙ МОРИЛНО УУ
ГОВьСҮМБЭР АЙМГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСИЙН ЛАВЛАХ УТАС:70541890, 99909888

Background Image

Header Color

:

Content Color

: