Холбоо барих:70549888, 70541890

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ. Улсын бүртгэлийн хэлтэс Утас: 70541890, 99541890

ТА ДАРААХ 10 БҮРТГЭЛИЙГ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ө.МАНЖИЛ:

ТА ДАРААХ 10 БҮРТГЭЛИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.
Сайн байцгаана уу. Улсын бүртгэлийн багц хуулийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталж, уг хуулиудыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойртож харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой бүртгэлүүд нэмэгдсэн.
Та иргэний улсын бүртгэлийн чиглэлээр дараах бүртгэлүүдийг өөрт ойрхон байрлах Улсын бүртгэлийн /Онлайн сүлжээнд холбогдсон/ нэгждээ хандаж харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой. Үүнд:
1. Төрсний;
2. Гэрлэсний;
3. Гэрлэлт дуусгавар болсны;
4. Гэрлэлт сэргээсний;
5. эцэг /эх/ тогтоосны;
6. Нас барсны;
7. Иргэний үнэмлэхийн;
8. Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
9. Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
10. оршин суугаа газрын хаягийн;

Харин дараах 5 бүртгэлийг иргэний оршин суугаа газарт буюу харьяаллын дагуу бүртгэхийг анхаарна уу.
1. Үрчилсний;
2. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
3. Шилжилт хөдөлгөөний;
4. Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;
5. хүйс өөрчлөгдсөний.
танд асууж тодруулах зүйл байвал манай хэлтсийн 70543306 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой.Татаж авах бол зурган дээр дарна уу.

86311
ӨнөөдөрӨнөөдөр56
ӨчигдөрӨчигдөр56
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт214
Энэ сардЭнэ сард1356
БүгдБүгд86311
Таны IP хаяг10Dot3Dot100Dot98
ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС НЬ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС БОЛНО ТА ТАВТАЙ МОРИЛНО УУ
ГОВьСҮМБЭР АЙМГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСИЙН ЛАВЛАХ УТАС:70541890, 99909888

Background Image

Header Color

:

Content Color

: