Холбоо барих:70549888, 70541890

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ. Улсын бүртгэлийн хэлтэс Утас: 70541890, 99541890

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ.

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

БАЯНТАЛ СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ С.АЛТАНЦЭЦЭГ:

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суух иргэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суух сум, хорооныхоо улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:
Өмнө нь шилжин явсны бүртгэлд бүртгүүлж оршин суугаа газраасаа хасуулдаг байсан бол 2018.11.01-ний өдрөөс шаардлагагүй болсон. Та бүртгүүлэхээр ирэхдээ:
1. иргэний үнэмлэх;
2. арван зургаан нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ;
3. оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг
4. Цэргийн албаны тухай хуулийн 34.6.4-т заасны дагуу шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийлгэсэн цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирна уу.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт дараахь баримт бичиг хамаарна:
-эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
-газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
-нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ;
-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл.
Иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

 

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой.Татаж авах бол зурган дээр дарна уу.

104707
ӨнөөдөрӨнөөдөр40
ӨчигдөрӨчигдөр65
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт367
Энэ сардЭнэ сард2142
БүгдБүгд104707
ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС НЬ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС БОЛНО ТА ТАВТАЙ МОРИЛНО УУ
ГОВьСҮМБЭР АЙМГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСИЙН ЛАВЛАХ УТАС:70541890, 99909888

Background Image

Header Color

:

Content Color

: