Шинэ мэдээ,мэдээлэл
Улсын бүртгэгч нарыг хамруулсан “Дохионы хэлний анхан шатны сургалт” боллоо
- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ
- 2013 оны 6 сарын 23, Ням гариг, 6:52
- 1406
Улсын бүртгэгч нарыг хамруулсан “Дохионы хэлний анхан шатны сургалт” боллоо
2015 оны 1-р сарын 21-23-ны өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх эрхийг хангах, тэдний нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилго бүхий улсын бүртгэгч нарыг хамруулсан “Дохионы хэлний анхан шатны сургалт”-ыг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн сургагч багш Б.Бямбадэлгэр заанявууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харьцах дохионы хэлний анхан шатны сургалтанд нийслэл, орон нутгийн нийт 30 гаруй улсын бүртгэгч хамрагдсан бөгөөд манай хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Б.Удвалцэцэг хамрагдсан. Энэхүү сургалтаар хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт болон дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болох, адил тэгш байдал, үлалагчлал, өөрийн ажлаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэрхэн хүртээмжтэй үйлчлэх, сонсголгүй иргэдтэй харилцах харилцан ярианы арга барилыг эзэмших дадал чадвар олж авсан.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээ
-
Feb 06 , 2018Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цаасан суурьт нотлох баримтыг бүрэн цахимжуулж дууслаа.Jun 23 , 2013
Сумдын удирдлагууд болон мэргэжлтнүүд манай хэлтэстэй танилциж туршлага судаллаа
Хуулийн этгээдийн эрхийн бүртгэл
-
Jun 23 , 2013
Хуулийн этгээдийн цахимжуулалтанд ашиглагдах тоног төхөөрөмжийг хүлээж авлаа