Холбоо барих:70549888, 70541890

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ. Улсын бүртгэлийн хэлтэс Утас: 70541890, 99541890
Илгээх is loading comments...

Ил тод байдал

2019 оны гуравдугаар сар

2019 оны хоёрдугаар сар

2019 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ

2019 оны нэгдүгээр сар

ХЭЛТСИЙН ДАРГЫН А ТУШААЛ 2019 ОН

 

"Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр хэлтсийн нийт албан хаагчид мод тарьж талбайгаа цэвэрлэлээ

Нэг мод нэг насны буян
Хоёр мод хойд насны буян
Өнөөдөр манай хэтсийн хамт олон "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг угтан өөрийн хариуцсан талбайд нүх ухах, өнжмөл өвс болон ойр орчмын хог түүх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 

Албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгаа 2019 он

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН ҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХХӨТӨЛБӨРИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2019.05.16                                                                                                                                                           

Хэрэгжүүлэх ажил үйлчилгээ

Хугацаа

Хэн хариуцах

Санхүүжилт

Биелэлт

Нэг. Эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд

1.

Албан хаагчдыг жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт бүрэн хамруулах

Тухайн жилдээ

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

байгууллага

Эхний хагас жилд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаагүй байна. Тус аймаг дахь цус цуглуулах төвд очиж "Бусдад амьдрал бэлэглэе" уриан доор цусаа бэлэглэж сайн үйлсэд нэгдсэн.

2.

Албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор бусад байгууллагатай гэрээ байгуулан ажиллах

1 улирал

Комисс

Байгууллага, албан хаагчид

Албан хаагчдын биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр анхаарч, хамт олноороо 7 хоногийн мягмар гарагт спорт заал, пүрэв гараг бүрт теннис танхимыг 2019 оны 6 дугаар сарыг дуустал гэрээ байгуулан түрээслээд албан хаагчид бүрэн хамрагддаг.

3.

Жил бүр ОӨУБЕГазраас зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцох

3 улирал

Комисс, нийт албан хаагчид

Байгууллага

Хугацаа болоогүй байгаа ба тухайн үед нь идэвхитэй оролцох

4.

 

Албан хаагчид эрүүл агаарт амарч байгалийн үзэсгэлэнт газруудаар тойрон аяллыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах

3 улирал

Комисс, нийт албан хаагчид

Байгууллага, албан хаагчид

Хугацаа болоогүй байгаа ба төлөвлөж байна.

5.

Хортой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагдад сүү өгөх

Улирал бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Тушаалаар олгогдож байна.

6.

Спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах

Тухай бүр

Нийт албан хаагчид

Байгууллага, албан хаагчид

Улирал бүр албан хаагчид дунд тэмцээн зохион байгуулж байна. Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонсог уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан албан хаагчдын гэр бүлийн дунд “Гэр бүлийн нөхөрсөг тэмцээн” зохион байгуулж, оролцсон багуудыг байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

Хоёр. Албан хаагчдын цалин хөлс, шагнаж урамшуулах ажлын хүрээнд

7.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдын цалин болон нэмэгдлийг тухай бүр шинэчлэн олгох

1 улирал

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор, УБЕГ-ын даргын 2019 оны 03 сарын 13-ны Б/96 тушаалаар нэмэгдүүлсэн. 4 албан хаагчийн цалингийн шатлалыг нэмлээ

8.

Төрийн захиргааны албан тушаалд нэг жилээс багагүй хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчдыг тангараг өргүүлэх үйл ажиллагааг Бүртгэлийн байгууллагын ажилтны өдрөөр зохион байгуулах

 

 

 

Тангараг өргөх албан хаагч байхгүй

9.

Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүрийн 12 сард нэгтгэн дүгнэж цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж ОӨУБЕГазарт хүргүүлэх

4 улирал

Хэлтсийн дарга

Байгууллага

Оны эцэст төсвийн хэмнэлтээс албан хаагчдыг урамшуулах

10.

Байгууллагын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан албан хаагчийг шалгаруулан урамшуулах

4 улирал

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Оны эцэст төсвийн хэмнэлтээс албан хаагчдыг урамшуулах

11.

Жил бүрийн хүүхдийн баяраар болон шинэ жилээр албан хаагчдын 0-16 насны хүүхдэд баярын бэлэг өгөх

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Хүүхдийн эрхийн хамгаалах өдөр албан хаагчдын 28 хүүхдүүдэд тус бүр 15000 төгрөгийн бэлгийг өгч, хүлээн авч тэмцээн зохион байгуулж баярлуулсан.

12.

Жил бүрийн эхэнд албан хаагчдын ээлжийн амралтыг газрын даргын тушаалаар батлах бөгөөд хуваарийн дагуу амраана. Хэрэв ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд албан хаагчид 1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тусламж олгоно

1 улирал

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Эхний хагас жилд хуваарын дагуу 4 албан хаагчид амарч амралтын мөнгө 2.720.501 төгрөг олгосон байна.

13.

Ахмадын баяр болон цагаан сараар газрын ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Байгууллагын 3 өндөр настанд уламжлалт цагаан сараар хүлээн авч уулзаж гарын бэлэг гардуулсан.

Гурав. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд

14.

Албан хаагчдыг ажилдаа ирж очих унааны зохих хувийг байгууллагын зүгээс даах

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Эхний хагас жилд албан хаагчдын ажилдаа ирж очих унааны зардалд 1.860.100 төгрөгийг зарцуулаад байна

15.

Албан хаагчдын гэр бүлд шинээр мэндэлсэн хүүхдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Сүмбэр сумын бүртгэгч Ч.Бүрэнжаргалын шинээр мэндэлсэн хүүхдэд туслах аж ахуйгаас хэрэглээний 1 хонь бэлэглэсэн.

16.

Төрийн албан хаагчдын өрхийн зарлагыг бууруулах, орлогыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор туслах аж ахуй эрхлэх, ногоо тарихад нь газар, ногооны үр өгөх зэргээр дэмжлэг үзүүлэх

2 улирал

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага, албан хаагчид

Туслах мал аж ахуй хөгжүүлж байна.

17.

Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр / нөхөр /ийн төрсөн газар явах бол ирэх, очих замын зардлыг тухайн үеийн тээврийн хэрэгслийн дундаж үнэлгээгээр тооцож олгох

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Одоогоор тухайн зардал байхгүй ба энэхүү унааны зардал авах тухай албан хаагчдаас холбогдох материал ирээгүй байна.

Дөрөв. Албан хаагчдыг орон сууцаар хангах ажлын хүрээнд

18.

Төрийн албан хаагчдад орон сууцны зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох төсөлд албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулах

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Тухайн ажил одоогоор хийгдээгүй байна.

19.

Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдыг хамруулах орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт албан хаагчдыг идэвхитэй хамруулах

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Тухайн ажил одоогоор хийгдээгүй байна.

20.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулиар олгогдсон нэг удаа газах өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд нь нэгдсэн бодлогоор туслалцаа үзүүлэх

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Нийт албан хаагчдын хувь нь өөрийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг авсан байна.

Тав. Албан хаагчдын мэдлэг боловрол дээшлүүлэх ажлын хүрээнд

21.

Сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад хэрэгцээтэй цаг үеийн шаардлагатай мэдээллээр сургалт явуулах

1-4 улирал

Нийт албан хаагчид

Байгууллага

Ажил мэргэжлийн холбоотой ямар нэг сургалтанд албан хаагчид тухай бүр явж байна.

22.

Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчийг Удирдлагын академид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан төлбөрийг шийдэх

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч, комисс

Байгууллага

Одоогоор суралцаж байгаа болон суралцах хүсэлт ирээгүй байна.

23.

Албан хаагчдыг бакалаврын болон магистрын мэргэжил ахиулах сургуульд суралцахад байгууллагын зүгээс дэмжих

Тухай бүр

Хэлтсийн дарга

Байгууллага

1 албан хаагч УБЕГ-ын даргын цалинтай чөлөөгөөр Улаанбаатар хотод эрх зүйч мэргэжлээр суралцаж байна

24.

Албан хаагчдыг урт, богино хугацааны төлбөртэй сургалтанд хамруулах

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Онлайн болон ОӨУБЕГазраас зохион байгуулах сургалтанд тухай бүр хамрагддаг

25.

Бүсчилсэн сургалтанд бүрэн хамрагдах

Тухай бүр

Хэлтсийн дарга, нягтлан бодогч

Байгууллага

Бүсчилсэн сургалт эхний хагас жилд зохион байгуулагаагүй.

Зургаа. Албан хаагчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд

26.

Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан гадаад дотоодын иргэн, аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтны аливаа хүчирхийлэл, заналхийлэл, доромжлол, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч түүний гэр бүлийн гишүүдийг шаардлагатай тохиолдолд хамгаалах ажлыг зохион байгуулна

Тухай бүр

Хэлтсийн дарга, комисс

Байгууллага

Харилцагч байгууллага,  иргэнтэй хуулийн хүрээнд харьцаж зөвлөмж өгдөг

Долоо. Бусад

27.

Хамтын сангийн хуримтлалтай болох

Сар бүр

Нийт албан хаагч

Албан хаагчид

Сар бүр албан хаагч нэг бүрээс 10000 төгрөгийн хуримтлал үүсгэж хуримтлагдсан мөнгөөр албан хаагчид байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, сар бүр төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийн хамт олноороо тэмдэглэдэг.

28.

Тэмдэглэлт баяр наадам болон газраас зохион байгуулагдаж буй аливаа ажилд нийт албан хаагчид бүрэн хамрагдах

Тухай бүр

Нийт албан хаагч

Албан хаагчид

Ямар нэг тэмдэглэлт өдөр болон бусад ажилд бүх албан хаагчид бүрэн хамрагдаж байна. Албан хаагчдын хүүхэдтэйгээ ойр байх, хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх үүднээс тус хэлтсийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, албан хаагчийн 16 хүртэлх насны хүүхдүүдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаж мөрдүүлж эхлээд байна.

 

Тайлан гаргасан: нягтлан бодогч Ч.Нарангэрэл

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН  2019 ОНЫ

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

       2019-01-28                                                                                                               Чойр хот.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хүрэх үр дүн

Хариуцах эзэн

 

1.    Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд

 

1.1. УБЕГ-с шинэчлэн баталсан ёс зүйн дүрмийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, албан хаагч нарт танилцуулах. Ёс зүйн зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж, хамт олонд мэдээлэх.

 

Тухай бүр

 

 

 

Авлигын зөрчилгүй байна.

Хяналтын улсын байцаагч, Тасгийн дарга нар

 

1.2.  Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх.

 

Жилдээ

 

Бүх албан хаагч нар

 

 

Мэдээллээр бүрэн хангасан байна.

 

 

Хэлтсийн дарга

 

1.3. Байгууллагын удирдлага нийт албан хаагчдын хурал, зөвөлгөөн дээр авлигын эсрэг яриа таниулга хийж байх.

Жилдээ

 

1.4. Шинээр гарсан хууль бусад шийдвэрийн төслүүдийг байгууллагын цахим хуудаст байршуулж, иргэдийн саналыг авах боломжийг бүрдүүлэх.

Тухай бүр

Тухай бүр мэдээлсэн байна.

Тасгийн дарга нар

 

1.5. Бүртгэл хөтлөх журам, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг байгууллагын цахим хуудаст байршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах.

Жилдээ

Хэлтсийн сайтад байршуулсан байна.

Тасгийн дарга нар

 

1.6. Хэлтсийн албан хаагчдын ёс зүйн байдлын талаарх санал хүсэлтийг хүлээн авах утас болон санал хүсэлтийн хайрцаг байршуулах, түүний хэрэгжилтийг тайлагнах.

Хагас, бүтэн жил

 

Санал хүсэлтийг тухай бүр хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Хэлтсийн дарга, Хяналтын улсын байцаагч

 

1.7. Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээллийг шийдвэрлэсэн талаар байгууллагын цахим хуудас, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлсэн байх.

Тухай бүр

Хэлтсийн дарга, Хяналтын улсын байцаагч

 

1.8. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийг биелүүлэх  арга хэмжээ зохион байгуулах.

Жилдээ

 

Санал санаачлагад хамт олноороо нэгдсэн байна.

Хяналтын улсын байцаагч

 

1.9. Авлигын эсрэг төрийн болон ТББ, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал санаачилгад нэгдэх.

Жилдээ

Бүх албан хаагч

 

1.10. Байгууллагын удирдах албан тушаалтнууд  авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт, үлгэр жишээ байдлаа илэрхийлж нэгээс доошгүй ажил шинээр санаачилж зохион байгуулах.

Жилдээ

Авлигын эсрэг шинэлэг ажил зохион байгуулсан байна.

 

Хэлтсийн дарга

 

2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд

 

 

2.1. Үйлчилгээний шат дамжлагыг багасгах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг судлах, нэвтрүүлэх.

 

Жилдээ

Иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх.

Бүх албан хаагч

 

2.2. Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийн жагсаалтыг өөрийн цахим хуудсанд байршуулах.

 

Жилдээ

Мэдээлэл бүрэн байршуулсан байна.

Тасгийн дарга нар

 

2.3. Бүртгэлийн хууль, дүрэм журмыг олон нийтэд сурталчилах, иргэдийн эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах.

Хагас, бүтэн жилээр

Олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна.

Хяналтын улсын байцаагч

 

 2.4. Хариуцсан ажил үүргийн чиглэлийн талаарх мэдээллийг цахим хуудас, самбарт нээлттэй болгох.

Жилдээ

Албан хаагчдын ажил үүргийн хуваарийг мэдээлсэн байна.

Хэлтсийн дарга

 

2.5. Хэлтсийн албан хаагчдын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжтэй байдалд хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх хэрэглэгчийн үнэлгээг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх.

4-р улиралд

Хэрэглэгчийн үнэлгээг төрийн бус байгууллагаар гаргуулна.

Хэлтсийн дарга

 

2.6. Төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн ажлын тайланг байгууллагын цахим хуудсаар мэдээлсэн байх.

Жилдээ

Мэдээллийг цахим хуудсанд байршуулах.

Хяналтын улсын байцаагч, Тасгийн дарга нар

 

2.7. Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа  хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг байгууллагын цахим хуудсанд байршуулах.

Жилдээ

Мэдээллийг цахим хуудсанд байршуулах

Тасгийн дарга нар

 

2.8. УБЕГ-ын хуулиар тогтоосон эрхлэх асуудлын талаар болон байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах.

Жилдээ

Мэдээллийг тогтмол хүргэж хэвшсэн байна.

Хяналтын улсын байцаагч, Тасгийн дарга нар

 

         

                ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН:

                                                             ХЯНАЛТЫН УЛСЫН

            БАЙЦААГЧ                                     З.БАЯНДУГАР

 

 

Манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой.Татаж авах бол зурган дээр дарна уу.

91921
ӨнөөдөрӨнөөдөр59
ӨчигдөрӨчигдөр59
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт164
Энэ сардЭнэ сард1283
БүгдБүгд91921
Таны IP хаяг10Dot3Dot100Dot98
ЭНЭХҮҮ ЦАХИМ ХУУДАС НЬ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС БОЛНО ТА ТАВТАЙ МОРИЛНО УУ
ГОВьСҮМБЭР АЙМГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСИЙН ЛАВЛАХ УТАС:70541890, 99909888

Background Image

Header Color

:

Content Color

: